Tuesday, July 28, 2009

Бялуу

1 comments
The difference becomes clear once you apply backgrounds and borders to an element. Unlike padding, margins are not covered by either the background or border because they are the space outside of the actual element.
Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхчин: Та жаахан хулээж байхгvй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв.

Намайг хvлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон мeдаль зvvсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө. Талхчин тvvнд өчигдрийн болов уу гэмээр хуучирсан талх 2-ыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас яагаад шинийг өгөөгvйг асуухад талхчин:
Өөрөө хусдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал vнээр нь авдаг юм гэлээ.

Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин:

Ахмад дайчин, хvv бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа өдий хvртэл тэтгэж яваа хун дээ гэв. Тvvний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов. Тэгээд, зөрvvг нь би төлчихьэ, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, ах гуай та ч азтай хvн юмаа, өнөөдөр таны ихрvvд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хуу минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яж мэдээ вэ? гэв.

Сахиусан тэнгэр

0 comments
The difference becomes clear once you apply backgrounds and borders to an element. Unlike padding, margins are not covered by either the background or border because they are the space outside of the actual element.
Дэлхий рvv дугаарлан зогсох олон хvvхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ:

-Намайг одоо дэлхий рvv явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хvчгvй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд

Бурхан: Чи санаа зоволтгvй. Би бvх сахиусан тэнгэрvvдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хvлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи тvvний хайрыг мэдэрч аз жаргалаар дvvрэн амьдарч, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

- Аа тэгвэл, хvмvvс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгvй юм чин яаж ойлгох юм бэ?

Бурхан: Чиний сахиусан тэнгэр чамд энэ eртөнц дээр хэрхэн сонсож яaж ярихыг зааж өгнө.

- Гэвч дэлхий дээр маш олон муу хvмvvс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?

Бурхан: Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг eртөнц дээрх бvх муу зvйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гvм болж, тэр хvvгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг нь ирснийг ухаарсан хvv эцсийн асуултаа асуусан нь:

- Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан:

Бурхан: Хvv минь, тvvний нэр тийм ч чухал биш, харин чи тvvнийг "ЭЭЖЭЭ" гэж дуудаж болно гэжээ.

© 2009 Like Something