Monday, September 21, 2009

Компьютэрийнхаа хурдыг нэмэгдүүлэх арга

0 comments
The difference becomes clear once you apply backgrounds and borders to an element. Unlike padding, margins are not covered by either the background or border because they are the space outside of the actual element.


Үнэндээ бол хурдыг нь нэмэгдүүлэх биш хэвийн, ажиллах ёстой хурдаар нь ашиглах гэмээр юмуу даа. Эхлээд компьютерийн хурдад юу нөлөөтэй талаар товч дуръя. Компьютерийн хурд гэхээр хуучин RAM, CPU хоёр л гэж ойлгодог байлаа. Мэдээж энэ 2 маань гол цөм нь мөн л дөө. Нэг хэсэг CPU (төв процессор)–н хурдыг нэмэгдүүлэх тал дээр дэлхийн төв процессор үйлдвэрлэдэг томоохон компаниуд хамаг анхаарлаа хандуулж ажилласан билээ. Үүний ч үр дүнд хуучин ганц дангаар ажилладаг байсан процессорууд маань өнөөдөр 2, 4 цөмтэй болж худалдаанд гараад байна. Миний л ойлгож байгаагаар бол өмнө нь төв процессор дээр тодорхой нэг хугацаанд 1 л команд биелдэг байсан бол 2, 4 цөмтэй болсоноор өдийн хэмжээний коммандыг тодорхой хугацаанд зэрэг биелүүлж чадхаар болж байна энэ нь хуучин үйлдлийн систем, программ хангамжуудыг төв процессортой ажиллах зарчимаа сайжруулахад хүргэж байгаам.
CPU - Төв процессор





Үйлдлийн систем болон программ хангамжуудын шинэ шинэ хувилбарууд гараад байдаг нь бас нэг шалтгаан нь үүнтэй холбоотой юм болов уу гэж бодож байна. Харин CPU-ны хурд ерөнхийдөө дээд хязгаартаа тулж байгаа бөгөөд үүнээс цааш компьютерийн ажиллах хурдыг сайжруулахын тулд бусад техник хангамжийн хоорондоо мэдээлэл дамжуулах, хард дискийн эргэх (мэдээллээ унших) хурдыг сайжруулах тал дээр илүү анхаарлаа хандуулж байгаам байна. Компьютерийн ажиллах хурдны талаар иймэрхүү л зүйл хэлж чадах байна. Одоо тэгвэл таны компьютер үзүүлэлт сайн хэрнээ үйлдлийн системээ шинээр суулгасан байхад ажиллаж байсан шиг хурдтай ажиллаж чадахгүй байдаг талаар өөрийн мэдэх зөвөлгөөгөө өгье.
Та ямар нэгэн программ ажиллуулж, мэдээлэл үзэж байна гэж боды тэгвэл таны мэдээллийг хард дискээс уншиж яг таны ашиглаж байгаа хэсгийн RAM (түр санах ой) дээр мөн таны хард дискийн тодорхой зайг RAM болгож түр ашиглана тиймээс энэ зайруу мэдээлэл бичигдэнэ. Харин хаахад хард дискэн дээр бичигдсэн түр мэдээлэл бүрэн устадгүй энэ нь яваандаа дүүрч таны компьютерийн ажиллах хурданд нөлөөлнө. Мөн программ, өгөгдөл нь хард дискийн өөр өөр сектор дээр бичигддэг тул тухайн өгөгдөлүүд нь хоорондоо хэр ойр сектор дээр бичигдсэн гэдгээсээ хамаараад хард дискийн дараагийн өгөгдлийг унших хурданд нөлөөлж компьютерийн ажиллах хурданданд бас хамааралтай. Мөн таны компьютерт ямар нэгэн вирус байгаа бол шуурхай санах ой буюу RAM эсвэл төв процессор дээр ачаалал өгч компьютерийн ажиллаагаанд нөлөөлнө. Харин энэ бүгдийг зохицуулах боломжтой юм.
1. Disk Cleanup
Хэрэггүй болсон өгөгдлүүдийг цэвэрлэнэ.
Start -> All Programs -> Accessories -> System Tools -> Disk Cleanup.


Хард дискийн хэмжээ болон хаягдал өгөгдлүүдээс хамаараад багагүй хугацаа шаардана.
Уншиж дуусаад дараах цонх гарч ирнэ эндээс бүгдийн нь сонгоод ОК дарна.



2. Disk Defragmenter
Хард дискэнийхээ зайг цэгцлэнэ.

Start -> All Programs -> Accessories->System Tools -> Disk Defragmenter.



Эхлээд анализ хийчээд дараагаар нь Defragment хийнэ. Та шууд Defragment товчийг дарж болно тэгвэл анализ хийчээд дуусахаар нь автоматаар Defragment хийнэ. Эхлээд анализ товчийг дарж анализ хийх нь шууд Defragment хийхээс Defragment хэр хугацаанд хийх хугацаа нь гарж ирдгээрээ ялгаатай.

3. Хард дискэнийхээ алдааг засварлах
Хард дискэн дээрээ баруун товчоо дараад Properties -> Tools -> Check Disk цонхноос Scan for and attempt recovery of bad sectors гэснийг сонгоно. Automatically fix file system errors –г нь сонгуул шалагж байхад алдаатай сектор байвал автоматаар засварлана.


4. Сүүлд нь хэлэхэд AntiVirus болон Internet Security программуудын хувьд аль болох албан ёсны лицензтэй нь ашиглавал ямар нэгэн Crack, Serial энэ тэр хийснээс илүү найдвартай. За энгээд та бүхэнд амжилт хүсье.

Sunday, September 20, 2009

SHAQ-н эсрэг

0 comments
The difference becomes clear once you apply backgrounds and borders to an element. Unlike padding, margins are not covered by either the background or border because they are the space outside of the actual element.

SHAQ гэхээр мэдэхгүй хүн бараг байхгүй биз дээ. Амеркийн нэгдсэн улсын үндэсний сагсан бөмбөгийн шилдэг төвийн тоглогчийн нэг. Тэрээр бүтэн нэр нь Shaquille Rashaun O'Neal 1972 оны 3-р сарын 6-нд төрсөн байна. Өдгөө мань эр 1992 оноос хойш 17 жилийн хугацаанд Амеркийн нэгдсэн улсын үндэсний сагсан бөмбөгийн 4 удаагийн аврага, 2000 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогч, аваргын төлөөх тоглолтын үнэ цэнтэй тоглогч 3 удаа, 2 удаа хамгийн их оноо авсан тоглогч, 3 удаа бүх оддын “All Star” –н үнэ цэнэтэй тоглогч, дэлхий даяар санал хураалт явуулж ордог “All Star”-н тоглолтонд 15 удаа орж мөн нь 1994 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга, 1996 оны Атланта-д болсон 26-р олимпод үндэсний шигшээ багаараа алтан медалийг эзэн болоод байгаам байна. Энэ жилээс Cleveland Cavaliers багт 33 номертойгоор төвийн тоглогчийн байранд тоглохоор $21,000,000 –н гэрээ хийгээд байна. Үнэхээр гайхалтай биш гэж үү?. Тэгвэл SHAQ –г жүжигчин, дуучин гэдгийг мэдэх үү? Жил болгон бүх оддын тоглолтон дээр SHAQ маш чадварлагаар дуулж бүжиглэн үзэгчиддээ бас нэгэн сюрприз барьдаг нь аль хэзээний уламжлал болсон билээ. Мөн тэрээр хамгийн хөгжилтэй тоглогч шүү саяхан нэг сайт дээр Хятад улсан марзан байдлаар авхуулсан зургууд нь гарж байсан. Тэгвэл мань эр Амеркийн шилдэг сувгийн нэг ABC –тэй хамтран “SHAQ-н эсрэг” (SHAQ vs) нэртэй шоу хийсэн байна. Энэ нь усан сэлэлт, элсны волейбол, бокс, амерк хөлбөмбөг, бэсбол гэсэн өөрийн дуртай 5 спортын төрлөөр дэлхийн болон улсынхаа шилдгүүдтэй өрсөлдсөн байна. Та зүгээр л нэг шоу гэж ойлгож болохгүй шүү мань эр бүүр төрөл бүр дээр шилдэг тасгалжуулагчдын туслалцаатайгаар маш сайн бэлтгэл хийн өрсөлдөж зарим дээр нь бүүр ялалт байгуулсан байна гэхдээ мэдээж тодорхой хэмжээний хөнгөлттэйгээр ш дээ. За энгээд та доорх бичлэгүүдээс харна уу. SHAQ –г одоо жинхэнэ SUPERMAN гэдэг болсон шүү.


1. Усан сэлэлт дээр олимпын 14 алтан медалийн эзэн Michael Phelps –г гүйцэж түрүүлсэн.


2. Америк хөл бөмбөг дээрх гайхалтай дамжуулалт


3. Бэсбол дээр ч гэсэн ан ман үзэж 16,10 оноо авсан байна.


4. Бокс


5.Элсны волейбол


Та эндээс бүрэн эхээр нь үзэх боломжтой - http://www.realitytvonline.org/category/celebrity-reality/shaqvs

Saturday, September 19, 2009

Apple IPod Nano

2 comments
The difference becomes clear once you apply backgrounds and borders to an element. Unlike padding, margins are not covered by either the background or border because they are the space outside of the actual element.

Apple компанийг та бүхэн тансаг чамин шийдэлтэй дизайн, түүндээ таарсан чанартай бүтээгдэхүүн гаргадаг гэдгээр нь андахгүй билээ. IPod гэхээр бүүрч сайн мэдэж байгаа байлгүй. Хамгийн анх Apple компани 2001 оны 10-р сарын 23 нд IPod Classic 5,10GB гэж гаргаж байсан одоо тэгвэл зөөврийн дуу тоголуулагчийн(чихэвчний хөгжим) зах зээлийг бүрэн эзэгнэж чаджээ. Бид л MP3 гээд байдгаас биш тэр MP3 нь хужаа нар л хийгээд манайд шахчидгаас биш бусад оронд бараг байдаггүй юм шиг байа лээ ш дээ. Өнөөдрийн байдлаар IPod shuffle, IPod Nano, IPod Classic, IPod Touch гэсэн 5 өөр загвар, үзүүлттэй худалдаалагдаж байна.
IPod shuffle – 2GB, 4GB ($59, $79)
IPod Nano – 8GB, 16GB ($149,$179)
IPod Classic – 160GB ($249)
IPod Touch – 8GB, 32GB,64GB ($199, $299, $399)
Албан ёсоор Америк-д гэсэн үзүүлэлт үнэтээгээр зарагдаж байна. Та бүхэн эн тэндээс IPod авах гэж байгаа бол энэ үнийг санаж аваарай гэж зөвөлмөөр байна тэгэхгүй нэх өндөр үнээр авчив хэхэ. IPod нь зөвхөн чихэвчний хөгжим төдийхнээр бус өөртөө маш олон сонирхолтой функцүүдийг агуулсанаар та flash,тоголоом,фитнес, камер, радио гээд маш олон зүйлээр ашиглах боломжтой болсон байна.


Бас дээр нь нэмж хэлэхэд NIKE компанитай хамтран таныг өдөрт хэдэн КМ явган явж хэдий хэмжээний энерги зарцуулсан байна гэдгээ IPod –ноосоо болон интернэт-р хянах боломжтой болгож өгсөн нь таныг жингээ хянаж байхад маш хэрэгтэй болоод байгаам байна.

Үний тулд та IPod, мөн NIKE-н IPod-д зориулсан пүүзийг авна.



Харин энэ пүүз нь бусад загваруудаасаа ямар ч ялгаа байхгүй гол нь улавчин доороо багхан хэмжээний тусайгай төхөөрөмж орох зайтай тэрийг нь та улавчин доороо хийгээд IPod –руугаа ороод тохируулна. Илүү дэлэгрэнгүй эндээс ороод хараарай. Харин одоо та бүхэнд сүүлийн үед анхаарал татаад байгаа IPod Nano –н талаар жаахан танилцуулъя. Хоёрхон жилийн өмнө манай компани шинэ жилээр IPod Nano –г шинэ жилээр бэлэглэж бөөн баяр болж байж билээ хэхэ тэрнээс хойш IPod –г бүрэн бишрээд овоо уджээ гэж. Тэр үэд IPod Nano 4GB, 8GB гэж балай тэгтэл тун удалгүй загвар нь өөрчилөгдөн гонзгой нарийн болж дараагийн эсвэл өмнөх дуугаа сонсохдоо IPod-оо ялимгүй баруун зүүн тийш нь савлахад л солигддог болсон байсан тэгвэл одоо бүүр гайхалтай болгосон байна. Камер нэмэгдээд зураг авах бичлэг хийх тэдгээрээ интернэт ашиглан бусдад үзүүлэх, авсан зураг болон бичлэгээ IPod дээрээ эффэкт оруулах боломжтой болсон дээрээс нь FM нь илүү сайжирсан дээрээс нь та FM –р явж байгаа дууг TAG гэсэн функцын туслалцаатайгаар TAG хийгээд дараа нь ITune-ээрээ ороод TAG хийсэн дуунуудаа татаж авах боломжтой болжээ.






За та бүхэнд амжилт хүсье. Илүү ихийг - эндээс

Thursday, September 17, 2009

Facebook–н office

2 comments
The difference becomes clear once you apply backgrounds and borders to an element. Unlike padding, margins are not covered by either the background or border because they are the space outside of the actual element.

Хүн өдөрт 24н цагийн 8-г унтаж, 1-2 цагийг ажил гэр хоёрын замд өнгөрөөдөг. Үлдсэн 14 цагийн унданы цагийг оруулаад хамгийн багадаа 9 цагийг ажил дээрээ өнгөрөөнө. Харин үлдсэн 5 цагийг нь ажлаас бусад зүйлд зарцуулдаг. Тиймээс ч ажлийн байрыг 2 дахь гэр гэдэг байх. Хүн өөрийн гэрээ өөртөө тохируулан засч янзлаад байж болдог харин ажлийн байраа төдийлэн тэгээд байх боломжгүй юм. Тиймээс хүн амьдралынхаа гуравны нэгийг өнгөруулж буй ажлийн байр нь гэрээс нь туталгүй тав тухтай байх ёстой байх л даа. Энэ нь наана даж ачилчдын ажлаа хийх дур сонирхол, урам зориг, эрч хүч цаанадаж аливаа албан газрын хамгийн чухал зүйл хүн түүний эрүүл мэнд, ажлийн бүтээмж мөн цаашид өсөн дэвжих нэг түлхүүр нь гэж бодож байна. Тэгвэл одоо энэ асуудлыг маш чадварлагаар ажлийн байраа үнэхээр л ажилчдынхаа тав тухтай байдлыг бүрэн хангаж чадсан дэлхийн томоохон компаниудын нэг болох Facebook–н office-г танилцуулж байна. Бид өмнө нь Google-н office-г бусад сайтуудаас харж байсан. Тэгвэл одоо дан ганц Google ч биш бусад компаниуд энэ тал дээр маш их анхаарч байгаагийн илрэл болж байна. Ийм office-тай байхад гэрлүүгээ яараад 6 гээд л гарч дарга нартаа зэмлүүлэх нь бүү хэл харин ч нэг харьж өгөхгүй сүүлдээ тараач гэж гуйлгах юм болох байх даа хэхэ. Ийм office-тай бол харин ч нэг бөөн эрч хүчээр дүүрэн ажлаа хийнэ дээ гээд л яриад байвал дуусахгүй юм шиг байна. Хэзээ манайхан ийм office-тай болох юм болдоо гэж. Энэ зургууд дээрээс харж байхад ажлийн байрь нь үнэхээр чөлөөтэй ажилчдынхаа тав тухыг сайн хангаж чаджээ. Ийм газаг л хүн чөлөөтэй сэтгэж шинэ шинэ санаанууд олдог байхдаа. Энэ компаний ололт амжилт ажлийн байртай нь бас салашгүй холбоотой байж таараа. За за үндсэн ажилдаа оръё.Palo Alto тахь Facebook-н office.


































Wednesday, September 16, 2009

Google Chrome 3.0

2 comments
The difference becomes clear once you apply backgrounds and borders to an element. Unlike padding, margins are not covered by either the background or border because they are the space outside of the actual element.
Google компани Chrome -н сайжруулсан хувилбар Google Chrome 3.0 аа шинээр гаргажээ. Жаал тест хийж үзлээ дажгүй л юм гэхдээ л Firefox Mozilla-г бүрэн орлож чадахгүй л байгаам даа. Сая харин нэг хэсэг Firefox Mozilla 3.5 нь харин дургүй хүргээд. Эхэлж ачаалахдаа мангар удаад дээрээс нь юм хийж байхад нэгт л гацаад байнэ лээ. Тэгэхээр нь 3.0.14-г нь суулгацан одоо зүгээр л байна. Харин тэртээ тэргүй интернэтийн акул Google одоо интернэт хөтөч гаргаад тэрийгээ хөгжүүлээд байдаг нь ямар учиртай юм бол доо. Илүү л ажил баймаар юм тэглээ гээд өрсөлдөөн нэмэгдэж хэрэглэгч бид нарт л сонголт нэмэгдэж чанартай бүтээгдэхүүн хэрэглээд сайн л биз дээ тэ. Гэхдээ л цаанаа нэг учиртай л байх даа өөрийн хэрэглэгчдээ улам илүү татах, бусад системүүдтэйгээ харилцан уялдаатай ажиллах гээд өөр олон шалтгаан байгаа л байх өөр бас нэг толгойд орж ирсэн зүйл бол мэдээлэл технологийн эрэн зуунд мэдээллийн нууцлал аюулгүй байдал, дамжуулах асуудал бол энэ салбарыхны дунд бас нэг толгойн өвчин нь болоод байгаа билээ. Миний бодлоор интернэт хэрэглэгчдын тоо жил ирэх тусам улам хурдтай нэмэгдэнэ мэдээж бүгд л ямар нэг интернэт хөтөч хэргэлж таараа. Тэгвэл энэ л интернэт хөтчөөр дамжуул миний мэдхийн л ямар РС, үйлдлийн систем, ямар хөтөч, дэлгэцийн хэмжээ, хаанаас орж байгаа, хэр удаан холбогдсон гээд л миний талаар хангалттай их мэдээлийг авах боломжтой энэ бол энгийн хэрэглэчид бидны сайн мэдэх жишээ үүний цаана юу байгааг би таашгүй гэж. Магадгүй бидны хард дискэн дотор дураараа хэсч хэрэгтэй мэдээлэл хайдаг ч байж болно ш дээ би л лав энэ талруугаа илүү чигэлсэн байх гэж бодож байгаа. Энэ давуу талаа хэвээр хадгалж үлдэхийн тулд ч энгэж үнэгүй хөтчүүд гаргаж хоорондоо өрсөлдөөд ч байгаам болуу гэх нэг хардалт байна хэхэ. За энэ ч яахуу тэглээ гээд интернэт ашиглахаа больж чадахгүйгээс хойш гаргасан продактыг нь дуугай л ашиглахаас биш дээ тэ хэхэ. За одоо энгээд Google Chrome-н бас нэгэн сайжруулсан хувилбар болох Google Chrome 3.0 –н талаар товч танилцуулъя.
1. Ямартайч байсан javascript-н ажиллах хурд нь анхны хувилбаруудаасаа 150%-р энэний өмнөх хувилбараасаа 25%-р нэмэгдсэн гэж байгаа.
2. Theme –ээ өөрчилж болдог болсон. https://tools.google.com/chrome/intl/en/themes/index.html эндээс ороод сонгоно.

3. Шинээр нээхэд хамгийн их орсон сайт харагддаг хуудсан дээр сайтуудыг зөөдөг болсон байх шиг байна лээ бас хөөрхөн анимэйшинтай.

4. Линк бар буюу сайтын нэр бичидэг хэсэг дээр линкээ бичиж байхад өмнө нь орж байсан линкүүдээс (Omnibox) хайх нь сайжирсан дээрээс нь тухайн линкээс хамаараад линкний өмнө ICON нь өөр өөр гарна.

5. Мөн бас наг сайшаалтай зүйл нь HTML5 дээр гарч ирсан video, audio оруулах тагуудыг дэмжидэг болсон.

За нэг иймэрхүү өөрчилөлтүүдтэйгээр шинээр гарч байгаам байна даа. Хэрэв та Google Chrome суулгацан байгаа бол Tools->About Google Chrome гээд Update товчийг дараад 3.0 –г суулгачиж болно. Суулгаж амжаагүй байгаа бол ийшээ ороод татаж авна уу.
Илүү ихийг - эндээс

© 2009 Like Something