Sunday, September 20, 2009

SHAQ-н эсрэг



SHAQ гэхээр мэдэхгүй хүн бараг байхгүй биз дээ. Амеркийн нэгдсэн улсын үндэсний сагсан бөмбөгийн шилдэг төвийн тоглогчийн нэг. Тэрээр бүтэн нэр нь Shaquille Rashaun O'Neal 1972 оны 3-р сарын 6-нд төрсөн байна. Өдгөө мань эр 1992 оноос хойш 17 жилийн хугацаанд Амеркийн нэгдсэн улсын үндэсний сагсан бөмбөгийн 4 удаагийн аврага, 2000 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогч, аваргын төлөөх тоглолтын үнэ цэнтэй тоглогч 3 удаа, 2 удаа хамгийн их оноо авсан тоглогч, 3 удаа бүх оддын “All Star” –н үнэ цэнэтэй тоглогч, дэлхий даяар санал хураалт явуулж ордог “All Star”-н тоглолтонд 15 удаа орж мөн нь 1994 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга, 1996 оны Атланта-д болсон 26-р олимпод үндэсний шигшээ багаараа алтан медалийг эзэн болоод байгаам байна. Энэ жилээс Cleveland Cavaliers багт 33 номертойгоор төвийн тоглогчийн байранд тоглохоор $21,000,000 –н гэрээ хийгээд байна. Үнэхээр гайхалтай биш гэж үү?. Тэгвэл SHAQ –г жүжигчин, дуучин гэдгийг мэдэх үү? Жил болгон бүх оддын тоглолтон дээр SHAQ маш чадварлагаар дуулж бүжиглэн үзэгчиддээ бас нэгэн сюрприз барьдаг нь аль хэзээний уламжлал болсон билээ. Мөн тэрээр хамгийн хөгжилтэй тоглогч шүү саяхан нэг сайт дээр Хятад улсан марзан байдлаар авхуулсан зургууд нь гарж байсан. Тэгвэл мань эр Амеркийн шилдэг сувгийн нэг ABC –тэй хамтран “SHAQ-н эсрэг” (SHAQ vs) нэртэй шоу хийсэн байна. Энэ нь усан сэлэлт, элсны волейбол, бокс, амерк хөлбөмбөг, бэсбол гэсэн өөрийн дуртай 5 спортын төрлөөр дэлхийн болон улсынхаа шилдгүүдтэй өрсөлдсөн байна. Та зүгээр л нэг шоу гэж ойлгож болохгүй шүү мань эр бүүр төрөл бүр дээр шилдэг тасгалжуулагчдын туслалцаатайгаар маш сайн бэлтгэл хийн өрсөлдөж зарим дээр нь бүүр ялалт байгуулсан байна гэхдээ мэдээж тодорхой хэмжээний хөнгөлттэйгээр ш дээ. За энгээд та доорх бичлэгүүдээс харна уу. SHAQ –г одоо жинхэнэ SUPERMAN гэдэг болсон шүү.


1. Усан сэлэлт дээр олимпын 14 алтан медалийн эзэн Michael Phelps –г гүйцэж түрүүлсэн.


2. Америк хөл бөмбөг дээрх гайхалтай дамжуулалт


3. Бэсбол дээр ч гэсэн ан ман үзэж 16,10 оноо авсан байна.


4. Бокс


5.Элсны волейбол


Та эндээс бүрэн эхээр нь үзэх боломжтой - http://www.realitytvonline.org/category/celebrity-reality/shaqvs

Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

SHAQ-н эсрэгжиргэе | Home

0 comments:

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something